Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Усны Компакт гэрээний хэрэгжилтийн явц байдлын талаар ярилцав


Densmaa 2019-11-13 11:11

Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт,экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойй

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд ерөнхийлөгч Энтони Велчерийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийн явц байдлын талаар ярилцав. Уулзалтын үеэр талууд Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээллээ шуурхай солилцож, нягт хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгааг харилцан нотоллоо. АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. 

Үзсэн: 2316

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна