Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2020-08-10 12:08

Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад хэд хэдэн томоохон зээл, санхүүгээр тусалжээ

     Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, тус банкнаас Монгол Улсын Шадар сайдад Монгол улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав. Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад хэд хэдэн томоохон зээл, санхүүгээр тусалжээ. Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлд санхүүгээр дэмжсэн байна. ​Мөн “Эрүүл мэнд-5” төслийн хүрээнд 30 сая ам.долларын Гамшгийн үед шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн Нийгмийн хамгааллын салбарт 26.4 сая ам.долларын зээл олгожээ. Түүнээс гадна 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж Монгол Улсад олгохоор болсон. ​“Хил дамнасан бүс” төслийн хүрээнд Замын-Үүдын Чөлөөт бүсэд бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг болохын зэрэгцээ “Ургамал, хүнсний аюулгүй байдал”-ыг хангах төсөл хэрэгжүүлж байна.

Үзсэн: 967

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна