Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг гүйж туулав


Densmaa 2020-08-13 12:08

Түүнийг нутгийн зон олон болон прокурорын байгууллагын ажилтнууд Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр угтан авсан юм

    Хөнгөн атлетикийн мастер, гүйлтийн ахмад тамирчин Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг гүйж туулжээ. Ингэхдээ нийт сар гаруй хугацааг зарцуулсан байна. Түүнийг нутгийн зон олон болон прокурорын байгууллагын ажилтнууд Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр угтан авсан юм. Угтаж авах ёслолын үеэр Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц хэлэхдээ, "Ахмад тамирчин Б.Болдбаатар "COVID-19"-ийн цар тахлын үед нийт иргэддээ биеийн тамир, спортоор хичээллэж дархлаагаа дэмжих талаар өөрийн биеэр үлгэрлэн дуурайж үзүүллээ. Энэ нь ирэх жил болох биеийн тамир спортын 100 жилийн ойд түүх болон үлдэх үйл явдал болж байна" гэв. Дашрамд сонирхуулахад Б.Болдбаатар Говь-Алтай аймгийн прокурорын газарт бичиг хүргэгч, жижүүрээр ажилладаг юм.

Үзсэн: 1123

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна