Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хамтын ажиллагааны талаар ярилцлаа


Densmaa 2020-08-28 12:08

Дэлхийн банкны хувьд хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын аюулгүй байдал

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БОАЖЯ болон Дэлхийн банкны өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ тухай БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Манай салбарын хувьд Дэлхийн банктай хамтран ажиллах ажлууд бий. Тухайлбал, Агаарын бохирдол, усны менежмент, хөрсний бохирдол, ховордсон ан амьтдын үржүүлэг, нутагшуулах, аялал жуулчлын салбарын үйлчилгээний асуудлуудыг дурьдаж болно. Мөн Хөвсгөл нуур болон Туул голоо хамгаалах, нөхөн сэргээх ажилд Дэлхийн банкны хамтын ажиллагаа том хөшүүрэг болно” гэв. Суурин төлөөлөгч Андрей Михнев: “Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийн адил монгол орны байгаль, орчныг хамгаалах энэ чухал салбарт гар нийлж ажиллана гэж найдаж байна. Дэлхийн банкны хувьд хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын аюулгүй байдал. Энэ утгаараа бид хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ нь Улаанбаатар хотын байгаль, орчинд халтай үйлдвэрүүдийг хотоос гаргах төсөл. Энэ мэт үр дүнгээ өгсөн, томоохон төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлж Монголын байгаль орчныг хамгаалах, улмаар ард иргэдийн амьдралд туслана гэж итгэж байна” гэлээ.

 

Үзсэн: 828

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна