Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Швейцарын хөгжлийн агентлаг


Densmaa 2020-09-07 12:09

Тус агентлагаас хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс дэмжихээ илэрхийлэв

   ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Швейцарын хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа. Швейцарын хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Ялангуяа засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаардаг бөгөөд тус агентлагаас одоо хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс дэмжихээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд Монгол Улсын хэмжээнд 187 томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаас ойрын хоёр жилд ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар төлөвлөсөн. Аливаа төслийн ТЭЗҮ бол хамгийн чухал. Энэ тал дээр Швейцар туршлагатай улсуудын нэг учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Үзсэн: 1079

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна