Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гэрээнд гарын үсэг зурлаа


Densmaa 2020-09-08 12:09

Санхүүжилтийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-д, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулнаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Нийт санхүүжилтийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-д, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар боллоо. “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулах боломж олгох юм. Мөн коронавируст цар тахлын үед шаардлага хангасан хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллана.

Үзсэн: 1088

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна