Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хөгжлийн зорилгодоо хүрэхэд эрчим хүчний салбар чухал гэдгийг тэмдэглэв


Densmaa 2020-09-14 12:09

Монгол Улсын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туслахыг хүслээ

      Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх НҮБ-ын Mонгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  орлогч дарга Нашида Саттор нарыг хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагч Тапан Мишра "Цахилгааны инженерээс салбарын сайд хүртлээ дэвшин ажилласан намтрыг уншихад бахархалтай байсан"-ыг тэмдэглээд ажлын амжилт хүсэв. Энэ жил НҮБ-ын 75 жилийн ой тохиож байгаа. Ирэх жил Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой болох юм.  НҮБ-аас зохион байгуулсан “2045 он-Бидний хүсэж буй ирээдүй” хэлэлцүүлэгт Монгол Улсаас оролцогчид хөгжлийн зорилгодоо хүрэхэд эрчим хүчний салбар чухал гэдгийг тэмдэглэв. Мөн Монгол Улсын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туслахыг хүслээ. Сэргээгдэх эрчим хүчний хувьд өрхийн орлогын түвшинд тохирсон тарифтай байх, ногоон хэрэглэгч айл өрхийн тоог нэмэгдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэв. Эрчим хүчний сайд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар сайжруулсан түлшний үйлдвэр нэмж ашиглалтад оруулж байгаа. Нийслэлийн гэр хорооллын хэсгээс сонгон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй болгох санхүүгийн загварыг боловсруулж байна. Айл өрхүүдэд санхүүгийн хүндрэлгүй үүсгэхгүй байхад анхаарна. Хэрэглэгчид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн системд нийлүүлэх боломжтой.  Монгол Улсын баруун бүсэд импортын эрчим хүчийг халж, ногоон, хямд эрчим хүч хэрэглэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа танилцуулав.  

Үзсэн: 1471

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна