Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-03-2021
mongolia

Шинэ мэдээ

Дэлхийн дээд амжилт тогтоохыг зорьж байна


Densmaa 2020-09-22 12:09

"Ургах нарнаас шингэх наран хүртэл” гэсэн нэртэй 12 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн Тайланд улсад зохион байгуулагдаж, дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал түрүүлжээ

     "Ургах нарнаас шингэх наран хүртэл” гэсэн нэртэй 12 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн Тайланд улсад зохион байгуулагдаж, дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал түрүүлжээ. Монгол Улсын тамирчин Б.Буджаргал тус тэмцээний хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зайг хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлж, дөрвөн тусгай шагнал хүртжээ. Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд хүрэлцэн ирж, Монголын тамирчнаа дэмжин, баяр хүргэсэн байна. Б.Буджаргал 2020 оны сүүлээр АНУ-д болох зургаан өдөр, зургаан шөнийн болон 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцож, энэ төрөлд Дэлхийн аварга болсон амжилтаа бататгахын зэрэгцээ Дэлхийн дээд амжилт тогтоохыг зорьж байгаа юм.

Үзсэн: 605

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна