Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2020-09-23 11:09

Тулгарч байгаа нэг бэрхшээл нь хоёр орны шууд нислэг. Дамжин нисэх нь аялагчдад эдийн засаг болон цаг хугацааны хувьд хүндрэлтэй учир үүнийг шийдэж чадвал аялал жуулчлалын салбар хөгжинө

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов. Вьетнам улсын аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн стандартад хүрч чадсан улсын нэг. Тодруулбал, 2015 онд аялал жуулчлалын салбартаа эрс шинэчлэлт хийж, зоригтой шийдвэрүүд гаргаснаар өнгөрсөн онд түүхэндээ анх удаа гадны 18 сая жуулчин хүлээн авсан. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг: “Вьетнамчууд бид Монгол Улсыг гайхалтай онгон дагшин байгаль, найрсаг ард түмэн, бахархам түүх соёлоор нь мэддэг. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадвал олон ажлын үндэс тавина. Тулгарч байгаа нэг бэрхшээл нь хоёр орны шууд нислэг. Дамжин нисэх нь аялагчдад эдийн засаг болон цаг хугацааны хувьд хүндрэлтэй учир үүнийг шийдэж чадвал аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахиулна” гэлээ.

Үзсэн: 911

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна