Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-10-2020
mongol

Шинэ мэдээ

"Далай ээж" төслийг Хөвсгөл нуурыг хамгаалахад үр дүн гартал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ"


Densmaa 2020-09-23 11:09

Энэ жил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хөвсгөл нуурын эко системийн эрсдэлийн судалгаа хийж нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг тусгасан

    "Далай ээж" төслийг Хөвсгөл нуурыг хамгаалахад үр дүн гартал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж "Эко соёл сан"-гийн тэргүүн, хуульч Т.Саруул олон талт уулзалт хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Дээрх сан өнгөрсөн онд иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнүүдийн хамт олон улсын төлөөлөгчдийг оролцуулан Хөвсгөл нуурыг хамгаалах “Далай ээж” олон улсын төслийг эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах нь зөвхөн Монгол Улс төдийгүй, олон улсын анхаарлыг хандуулах уриалга гаргаж соёл, урлагаар нөлөөлөх, оршин суугаа иргэдийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа явуулсан юм. Энэхүү төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж буй аж. Сүүлийн жилүүдэд хүний хүчин зүйлээс хамаарч Хөвсгөл нуурын орчим хог хаягдалд дарагдаж, аялал жуулчлал нэрээр газрын зөвшөөрлийг замбараагүй олгосон нь ихээхэн сөрөг нөлөөлсөнийг ярьж байв. Энэ жил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хөвсгөл нуурын эко системийн эрсдэлийн судалгаа хийж нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг тусгасан. Тухайлбал нуурын гүний зураглалын судалгааг хийх ба ингэснээр живсэн техник хэрэгслийн бодитой зураглалыг гаргах юм. 2022 оноос эхлэн живсэн тоног төхөөрөмжүүдийг гаргах ажлыг үе шаттайгаар хийнэ. Энэ зун Хөвсгөл нуурыг зорин 30 гаруй мянган хүн аялсан байна.

Үзсэн: 138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна