Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Хубилай хаан ба монгол жанжид” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ


Densmaa 2020-09-24 04:09

Хубилай эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан юм

     “Мөнх тэнгэрийн цаг” ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран “Хубилай хаан ба монгол жанжид” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ. Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож буй юм. Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлжээ. Хубилай эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан юм. Үзэсгэлэнд Хубилай хаан болон Монголын эзэнт гүрний үеийн Жамух, Хасар, Өүлэн эх, Мухулай, Боорчи, Тулуй нарын түүхэн хүмүүсийн дүр төрхийг сэргээн урласан лаан баримлуудыг толилуулж байна. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалдаг Юань гүрний үед холбогдох хосгүй үзмэрээс дээжлэн дэлгэжээ. Эдгээр лаан баримал Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэсэн гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.

Үзсэн: 3002

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна