Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, албан ёсоор нээлээ


Densmaa 2020-09-25 12:09

Богд хааны 4.3 метр өндөр хөшөө бүхий энэхүү хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залсан байна

     Богд хааны ордон музейн дэргэдэх газарт Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, албан ёсоор нээлээ. Богд хааны 4.3 метр өндөр хөшөө бүхий энэхүү хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залсан байна. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол гэж тодотгож болох соёлыг судалж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай. Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засаж сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжин, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэлээ.

Үзсэн: 2059

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна