Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад оновчтой, шуурхай байсныг онцлов


Densmaa 2021-03-11 12:03

Монгол Улс вакцины олон сонголт байгааг сонсоход таатай байгааг илэрхийлж, Дэлхийн банк вакцинжуулалтыг хурдасгахад шаардлагатай дэмжлэгийг үргэлжүүлэн үзүүлэхээ илэрхийлэв.

      Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан дэд Ерөнхийлөгч хатагтай Викториа Квакватай цахимаар уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, өнгөрсөн хугацаанд олон төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дүгнээд, хамтын ажиллагаа тогтвортой, найдвартай үргэлжилж буйд таатай байгаад санал нэгдэв. Сангийн сайд вакцинжуулалтын нөхцөл байдлын тухай дурдаад, Засгийн газраас баталсан 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар Дэлхийн банкны удирдлагуудад танилцуулж, стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, үйл ажиллагааг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд Дэлхийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Ирэх сард болох Дэлхийн банкны группийн хаврын уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцах боломжтойг Сангийн сайд хэллээ. Хатагтай Кваква Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээ нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад оновчтой, шуурхай байсныг онцлоод, энэ нь цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийг сэргээхэд чухал түлхэц болсныг дурдав. Тэрбээр Монгол Улс вакцины олон сонголт байгааг сонсоход таатай байгааг илэрхийлж, Дэлхийн банк вакцинжуулалтыг хурдасгахад шаардлагатай дэмжлэгийг үргэлжүүлэн үзүүлэхээ илэрхийлэв.

Үзсэн: 1240

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна