Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийд ялгарах онцлогыг баталгаажуулав


Densmaa 2021-03-11 12:03

Гадаад, дотоодын хэрэглэгчдийн хүсэн хүлээж буй аюулгүй, эко бүтээгдэхүүний шаардлагыг хангах нөхцөлийг бүрдүүлж байгааг Швейцарын Хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш онцоллоо

     Швейцарын Хөгжлийн агентлагийн "Ногоон алт" болон малын эрүүл мэндийн төслөөс Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийд ялгарах онцлог чанаруудыг баталгаажуулж цахимжуулжээ.  Энэ нь малын түүхий эдийн боловсруулалтыг сайжруулах замаар бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй үйл ажиллагаа юм. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулж экспортод гаргахын сацуу мал эмнэлгийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хэрэглэгчдийн хүсэн хүлээж буй аюулгүй, эко бүтээгдэхүүний шаардлагыг хангах нөхцөлийг бүрдүүлж байгааг Швейцарын Хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш онцоллоо. Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой 3 цахим системийг Засгийн газрын мэдэлд хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар малын гаралтай түүхий эд бэлтгэлийн "Хариуцлагатай нүүдэлчид" цахим системд хоёр төрлийн бүтээгдэхүүнийг бүртгэж, гадаад дотоодын худалдан авагчдад нийлүүлээд байна.

Үзсэн: 831

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна