Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зүүн Азийн залуучуудын II спортын наадам


Densmaa 2021-03-16 12:03

Тус наадам 2023 оны IX сард Улаанбаатар хотод зохиогдож, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонконг, Хятадын Тайпэй, Монгол болон Гуамын баг тамирчид оролцоно

   Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын асуудлаар санал солилцов. МҮОХ-ны албан ёсны хүсэлтээр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын II наадмын Зохион байгуулах хороог тэргүүлнэ. МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо нь 2017 онд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурснаар, Монгол Улсын нийслэлд зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахаар болсон. Тус наадам нь 2023 оны IX сард Улаанбаатар хотод зохиогдож, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонконг, Хятадын Тайпэй, Монгол болон Гуамын баг тамирчид оролцох юм. Ташрамд дуулгахад, Чөлөөт бөхийн тамирчин байх үедээ Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар “Бусан-1997” Зүүн Азийн II наадмаас алт, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Хонконг-2009” Зүүн Азийн V наадмаас хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Үзсэн: 1286

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна