Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнуулав


Densmaa 2021-03-16 12:03

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Начингийн Баасанжав нь анагаах ухааны салбарт 50 гаруй жил ажиллахдаа шинжлэх ухааны 10 гаруй нээлт хийсэн байна.

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич  Начингийн Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнуулжээ. Н.Баасанжав нь шинжлэх ухааны салбарт 10 гаруй нээлт хийсэн байна. Тэрбээр Анагаах ухааны салбарт 50 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушги, улаан хоолой, дотор гэдэс, элэс цөсний замын олон хувилбар хагалгааны арга технологийг төгс эзэмшжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас ийнхүү шагнаж буй юм. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Н.Баасанжав академич маань зургаан хүнийг шинжлэх ухааны доктор,  36 хүн доктор цол хамгаалахад удирдаж ажилласан. Энэ хүний Монгол Улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг эрдэм шинжилгээний нэг хүрээлэнгийн ажилтай дүйцүүлэн үзэж болох юм. ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич маань өнөөдөр дэлхийд хөдөлмөрөө үнэлүүлсэнд туйлын баяртай байна" гэлээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал  “Алтан” медалиар  дэлхийн 130 орны 2000 хүнийг шагнаж байжээ.     

Үзсэн: 958

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)