Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоож байна


Densmaa 2021-03-18 12:03

Монгол цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилгыг биелүүлсэн анхны улс боллоо

     Монгол цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилгыг биелүүлсэн анхны улс боллоо. Тодруулбал, “Дэлхийн цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дээрх зорилгыг дэвшүүлсэн бөгөөд цоохор ирвэс бүхий 12 орон байдгаас Монгол Улс уг судалгааг хамгийн түрүүнд хийв. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааг 2017 оноос хийсэн юм. Үүнд МУИС-ийн эрдэмтэн судлаач, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд гээд 500 орчим хүн оролцож, 10 аймгийн 406 мянга 800 км.кв  нутгийг хамруулахад ирвэсийн тоо толгой 806-1127 хооронд буюу ойролцоогоор 953 байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Үзсэн: 904

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна