Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол цэргийн өдөр тохиож байна


Densmaa 2021-03-18 01:03

Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан

    Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулсны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан.  Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, түүхэн замналаа эхлүүлсэн билээ. 1946 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор эл өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оны энэ өдрөөс эхлэн эх орныхоо батлан хамгаалах салбарт хүчин зүтгэж буй алба хаагчид баяраа тэмдэглэх болжээ.

Үзсэн: 1001

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)