Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Токиог зорих эрхтэй болов


Densmaa 2021-04-12 03:04

Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов

Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов. Казахстаны Алматы хотод үргэлжилж байгаа тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар "Токио-2020" олимпын эрх авлаа. “Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт  О.Бурмаа энэ жил 39 нас хүрч байна.

Үзсэн: 1750

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна