Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Сибирийн хүч-2”


Densmaa 2021-04-14 11:04

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илүү тохиромжтой маршрутыг тодорхойлж, түүний урт, диаметр, даралтын хүч, шахагч станцуудын тоог гаргасан

ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг баталсан тухай "Газпром" компани мэдээлжээ. Энэ хүрээнд төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсрууллаа. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илүү тохиромжтой маршрутыг тодорхойлж, түүний урт, диаметр, даралтын хүч, шахагч станцуудын тоог гаргасан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн зохих үр ашгаа өгөх урьдчилсан тооцоо гарсан” гэж мэдээлэлд дурджээ. ОХУ-ын  "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар 2019 оны 12 дугаар сард харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталсан юм. “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал "Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойноос 1.3 гаруй дахин давж магадгүй байна. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно.

Үзсэн: 1195

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна