Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний шигшээ багийнхан коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэлээ


Densmaa 2021-04-23 10:04

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 төрлийн нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг

   Үндэсний шигшээ багийнхныг коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунгаар дархлаажуулах ажлыг зохион байгууллаа. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 төрлийн нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, таэквондо, байт харваа, хүндийг өргөлт, гимнастик, пара таеквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлүүдийн 200 орчим тамирчин, дасгалжуулагчийг  дархлаажуулж дууслаа.

Үзсэн: 2358

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна