Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт


Densmaa 2021-07-30 11:07

Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1с-аар нэмэгдсэн байна

    Монголын хөдөө нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр боллоо.  Тус төсөл дөрвөн аймагт 2021-2028 оны хугацаанд хэрэгжинэ. Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1с-аар нэмэгдсэн байна. Ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, уламжлалт мал аж ахуй, малчид, орон нутгийн айл өрхийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Хүн амын 30 хувийг бүрдүүлж байгаа малчид хүрээлэн буй орчин, байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий бөгөөд малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болсон. Төслийн хрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий салбарыг дэмжих, дунд болон урт хугацааны төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулж бэхжүүлэхээр зорьж буй юм.  

Үзсэн: 742

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна