Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Чингис хаан музей


Densmaa 2021-08-04 12:08

Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн

    УБ хотын төвд Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор музейн засал, чимэглэлийн ажил 50 гаруй хувьтай хийгдээд байна. Уран барималчид тамганы загварыг хийж, дархчуул зэс хөөмлөөр урлаж байгаа бөгөөд хаадын болон овог аймгуудын тамгыг чулуугаар хийж, музейн ханан дээр байрлуулж байгаа юм. Өнөөдөр музейн зүүн талд овог аймгийн 1000 гаруй тамга урлахаас 300 орчмыг хийсэн байна. Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн. Тус музей  долоон давхар,  үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай юм.

Үзсэн: 835

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)