Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд М.П.Сингхтэй санал солилцлоо


Densmaa 2021-08-11 02:08

Үйлдвэрийн барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхааран ажиллаж буйг онцоллоо

     Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй санал солилцлоо. Элчин сайд М.П.Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд  хил гааль, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Шадар сайдад уламжлав. Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар  авч хэрэгжүүлж байгааг дурьдаад, коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хилийн боомтуудад ачаа тээвэр, техник тоног төхөөрөмж саатаж, барилгын материалын үнэ нэмэгдэж газрын тосны үйлдвэр байгуулах ажилд хүндрэл учирч байгааг учирлав. Гэсэн хэдий ч үйлдвэрийн барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад Монгол улсын Засгийн газар анхааран ажиллаж, мөн Элчин сайдын уламжилсан асуудалд онцгойлон анхаарч хэрэгжүүлэхийг онцоллоо. 

Үзсэн: 754

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна