Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо


Densmaa 2021-08-11 02:08

Наадмаар зургаан насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо

    Монгол орны үзэсгэлэнт байгалийн нэг Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 7-ны өдөр боллоо. Тахилгын ёслолд зориулан Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурж, галын тахилга үйлдсэн юм. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулж, туульч Алтайн магтаал хайлав. Тахилгын дараа Сутай  Хайрханы тахилга наадам болсон. Наадмаар зургаан насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо.

Үзсэн: 779

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)