Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

III улиралд бүх төрлийн тээврийн орлого өссөн байна


Densmaa 2021-10-22 08:10

Бүх төрлийн тээврийн орлого энэ оны III улиралд өмнөх улирлаас 8.4 хувиар өслөө.

Агаарын тээврээр оны эхний есөн сард 3.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин агаарын тээврээр зорчигчид өмнөх сараас 9.8 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн зорчигчид 12 хувиар, Улаанбаатар-Оюутолгой чиглэлийн зорчигчид 27.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Үндэсний агаарын тээвэрлэгчдийн орлого оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд дотоодын нислэгийн зорчигчид 9.3 хувь, олон улсын нислэгийн зорчигчид 10.3 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Үзсэн: 884