Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Самбо бөхийн ДАШТ-ээс манай бөхчүүд медаль хүртлээ


Densmaa 2021-11-15 11:11

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, өндөрлөлөө.

Эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн долоо, байлдааны самбо бөхийн долоо нийт 21 жинд манай баг тамирчид өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртжээ.

Багийн дүнгээр Монгол аравдугаар байрт жагссан бол бүх Оросын самбо бөхийн холбоо найман алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Беларусь, Украин, Казакстан зэрэг орнууд удаалсан байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 231 мянган ам.доллар байсан бөгөөд алтан медалийг 4 мянган ам.доллар, мөнгөн медалийг 3000 ам.доллар, хүрэл медалийг 2000 ам.доллар тус тус дагалджээ.

Үзсэн: 1047