Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын “Алтай Маш Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн корпорац” ХН-ийн Ерөнхий захиралтай уулзлаа


Densmaa 2021-11-15 11:11

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Алтай Маш Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн корпораци” Хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал А.И.Мирошникийг хүлээн авч уулзжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Алтай Маш Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн корпораци” Хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал А.И.Мирошникийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар А.И.Мирошник нь тус корпорацын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн боломж, бололцоо, нөөцийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан байна. Корпораци нь ОХУ-ын Кемерово хотод байрладаг бөгөөд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмж, цутгамал бүтээгдэхүүн, химийн болон нүүрсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжтэй, 8000 орчим ажилтантай юм.

Корпорацийн бүрэлдэхүүн компаниуд гадаадын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхийг зорьж, өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ голчлон ОХУ-ын дотоодын зах зээл, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын зах зээлд борлуулдаг байна.

            Ерөнхий захирал А.И.Мирошник нь газар нутгийн ойролцоо байрлалыг харгалзан цаашид Монгол Улстай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Үзсэн: 1091