Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана


Densmaa 2022-01-12 02:01

Жуулчдын тоог нэмэх, аялал жуулчлалын соёл хөгжсөн томоохон хотуудын зочид буудалд Монголын аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг ажиллуулан, үйлчилгээний мэдлэг, чадамжийг нэмэгдүүлнэ

   Монгол Улсын БОАЖЯ, Болгар Улсын Хүрээлэн буй орчин, усны яам  хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулан мөрдөж байгаа. Энэ хэлэлцээрийг сэргээх, ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны хүрээг тэлэхээр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол Улсаас БНБУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахимаар уулзлаа.  Уулзалтаар, хоёр улсын аялал жуулчлалын байгууллагуудын хооронд холбоо тогтоож, жуулчдын тоог нэмэх, аялал жуулчлалын соёл хөгжсөн томоохон хотуудын зочид буудалд Монголын аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг ажиллуулан, үйлчилгээний мэдлэг, чадамжийг нэмэх, Кипр улстай аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ярилцлаа. Мөн кино үйлдвэрлэлийн аялал жуулчлал хөгжсөн Македон Улсад энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах талаар хэлэлцжээ. Энэ үеэр Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхбат “Манай улсын аялал жуулчлалын холбоод зочид буудал, зочлох үйлчилгээний чиглэлээр тус улстай хамтран ажиллах боломжтой аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг харилцан солилцож байгаа. Энэ чиглэлээр хоёр тал хамтран ажиллахад БОАЖЯ гүүр болж, хувийн хэвшлийг дэмжинэ” гэдгийг тодотгов.

Үзсэн: 950

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна