Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

: БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзтэй уулзлаа


Densmaa 2022-01-17 12:01

Монгол Улсыг ойн хамтын ажиллагааны тэргүүлэх 5 орны нэгд оруулахаа мэдэгдлээ

     БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзтэй уулзлаа. Элчин сайд “БОАЖЯ Байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах, агаар, орчны бохирдолд анхаарал хандуулж байгаад талархаад, Монгол Улстай ойн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсыг ойн хамтын ажиллагааны тэргүүлэх 5 орны нэгд оруулахаа мэдэгдлээ. Улмаар Монгол Улс болон Европын холбоо хооронд Ойн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтов. Ингэснээр Европын Холбооны дэмжлэгээр тус салбарт хөрөнгө оруулах боломж нэмэгдэх аж. Салбарын сайд Н.Уртнасан агаар, орчны бохирдлыг багасгахад анхаарч буй бас нэг асуудал нь нийслэлийн газар нутгийн 80 гаруй хувьд нь хөрсний бохирдол үүссэнийг тэмдэглээд энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтэйгээ дуулгасан юм. Мөн Европын холбоотой хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой ажлын хэсэг байгуулан салбар дундын зохицуулалтыг нэмэх ажлыг энэ онд бодит ажил болгоно. 

Үзсэн: 628

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)