Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Холимог тулаанд хүч үзэхээр болсноо мэдэгдлээ


Densmaa 2022-01-17 12:01

Дэлхийн аврага М.Уранцэцэг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгдсэн түүхтэй

     Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр 16 жилийн турш жүдо бөхөөр хичээллэн, тив дэлхийд Монгол Улсын нэрийг гаргасан. Тэрээр “Тун удахгүй та бүхэндээ холимог тулааны аваргын бүсийг авчрах болно гэдгээ амлая” гэсэн юм. Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг жүдогийн замналаа өндөрлүүлж байна. Дэлхийн аврага М.Уранцэцэг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгдсэн түүхтэй. Тэрээр 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг  цуврал тэмцээнд оролцож, нийт 35 медаль хүртсэн, үүний 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэнээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.

Үзсэн: 684

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)