Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“ABU Robocon-2021”


Densmaa 2022-01-24 11:01

Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ

  БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүсэв. Тэмцээнээр дамжин хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ хөгжиж, энэ чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэн, улмаар ирээдүйн шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. 2021 оны 12 дугаар сарын 12-нд болсон тэмцээнд 11 орны 21 баг өрсөлдсөн байна. Энэ удаагийн тэмцээний дүрмийг МЭӨ 770-476 оны үед Хятадад гадны зочин гийчдээ цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн боловсруулсан байна.

Үзсэн: 784

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)