Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Байгалийн хий дамжуулах төсөл


Densmaa 2022-01-24 11:01

Протоколд гарын үсэг зурах үеэр ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж, байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ярилцлага, сурвалжилга бэлтгэнэ

   ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны 12 сард  эцэслэсэнтэй  холбогдуулан дараагийн шатыг эхлүүлэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром” Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив. Ирэх долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болох уг хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын талаар нарийвчлан хэлэлцэхээр тохиров. Энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах болсон тухай Оросын тал мэдэгдэв. Протоколд гарын үсэг зурах үеэр ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж, байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар  ярилцлага, сурвалжилга бэлтгэнэ юм байна.

Үзсэн: 869

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (48)