Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Архангай аймагт ажиллав


Densmaa 2022-02-07 11:02

Газпром компаний Газпромбанкны удирдлагууд аймгийн Засаг даргатай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бүс нутгийн онцлогт тохирсон байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний талаар санал солилцлоо

     ОХУ-ын Газпромбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Нефть хийн төслийн газрын дарга Родионов Михаил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймгийн удирдлагуудтай  албан уулзалт хийлээ. Аймгийн Засаг дарга М.Батжаргал жилийн дөрвөн улиралд мал сүргээ хариулж явдаг малчдын хувьд ч сааль сүүгээ боловсруулахдаа орчин цагийн технологи ашиглах шаардлага ирснийг уулзалтын эхэнд хэлж байлаа. Байгалийн хий үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Газпром компаний Газпромбанкны удирдлагууд аймгийн Засаг даргатай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бүс нутгийн онцлогт тохирсон байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний талаар санал солилцлоо. Нарлаг, дулаахан цаг агаар зонхилсон Архангай аймагт нарны эрчим хүчээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх зохимжтой бөгөөд байгалийн хийн шингэрүүлсэн түлш болоод нарны эрчим хүчийг хослуулбал эдийн засаг талаасаа сонгомол шийдэл болохыг онцоллоо.

Үзсэн: 6710

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна