Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Саудын Арабтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв


Densmaa 2022-02-21 11:02

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Саудын Араб улсаас хэрэгжүүлж буй 10 тэрбум мод тарих санаачилгатай агуулга, зорилгын хувьд төстэй болохыг онцоллоо

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Ковид-19 цар тахлын дараа эдийн засгийг сэргээх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаануудын талаар танилцуулж, цаашид Саудын Арабтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Саудын Араб улсаас хэрэгжүүлж буй 10 тэрбум мод тарих санаачилгатай агуулга, зорилгын хувьд төстэй болохыг онцолж,  энэ чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тогтов. Түүнчлэн саудын арабын тал манай “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дурдагдсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 739

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (45)