Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз


Densmaa 2022-04-04 12:04

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын 100 залуу 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах боломжтой болно

     Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалт хийхээр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын 100 залуу 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна. Мөн австрали залуус манай улсад аялж, ажиллана.  Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт ийнхүү Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж буй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой.  Австрали Улс энэ чиглэлээр нийт 45 оронтой Санамж бичиг байгуулcан бөгөөд эдгээрээс 19 улстай “Амрангаа ажиллах”, 26 улстай “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үзсэн: 1033

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)