Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Аялал жуулчлалын үндэсний чуулган” өнөөдөр эхэллээ


Densmaa 2022-04-04 12:04

Тус чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна

      Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор “Аялал жуулчлалын үндэсний чуулган” өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилт тусгасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ хэмээн цохон тэмдэглэсэн юм. Иймээс тус чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна.

Үзсэн: 676

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)