Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын валютын сан


Densmaa 2022-05-04 12:05

Цар тахлын амаргүй цаг үед ОУВС дэмжлэг үзүүлсэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаад, мөн цар тахлын амаргүй цаг үед ОУВС дэмжлэг үзүүлсэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Хатагтай Ангана Банержи "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарах төсөөлөл байсан болов ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан шинэ эрсдэлүүд гарч ирсэн. Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 4176

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (43)