Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн


Densmaa 2022-05-09 12:05

Гурван талт санамж бичиг байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “БиСиСи” компанийн үйлдвэрлэдэг тарьц үржүүлгийн автоматжсан технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажилласан. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шведийн “БиСиСи” зэрэг компани Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан. Швед улсад төвтэй “БиСиСи”  компани нь аж үйлдвэрийн, тухайлбал үр, боргоцой боловсруулах болон тарьц үржүүлгийн автоматжсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Гурван талт санамж бичиг байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “БиСиСи” компанийн үйлдвэрлэдэг тарьц үржүүлгийн автоматжсан технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ.

Үзсэн: 716

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (47)