Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Польшийн анхны Үндсэн хууль 1791 онд батлагджээ


Densmaa 2022-05-11 01:05

Польшийн анхны Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд бичил гэрэл зургийн үзэсгэлэнг Үндсэн хуулийн цэцийн ордонд нээлээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Польшийн анхны Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд бичил гэрэл зургийн үзэсгэлэнг Үндсэн хуулийн цэцийн ордонд нээлээ. Үзэсгэлэнд Польш дахь Үндсэн хуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал ямар байсан, Үндсэн хуулийн төслийг хэрхэн бэлтгэж, хэлэлцүүлж батлуулсан зэрэг тэр үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна. Польшийн анхны Үндсэн хууль 1791 онд батлагджээ. 11 зүйл бүхий Үндсэн хуулиар язгууртнууд болон хотын энгийн оршин суугчдад улс төрийн зарим тэгш эрх олгож, тариаланчдад төрөөс зарим хамгаалалтыг тунхаглаж, улмаар хамжлагат хүнд дарангуйллыг бага боловч зөөлрүүлсэн байна. Польш Улс Үндсэн хуульт ёсны эртний түүхтэй бөгөөд Үндсэн хууль нь дэлхийд хоёр дахь, Европ тивийн анхных нь билээ. Үзэсгэлэнд Ази тивд дэх анхны Үндсэн хуулийн нэг болох 1924 оны Монгол Улсын Үндсэн хууль болон Богд хаант Монгол Улсын зарим эрх зүйн акт, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, төрийн сүлд, туг, далбаа, тамга зэрэг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бүхий гэрэл зураг бүхий самбар дэлгэн тавьсан байна.

Үзсэн: 619

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (47)