Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Тужийн нарс”-нд шинэхэн тарьцуудыг суулгалаа


Densmaa 2022-05-18 02:05

Монгол Улсын Ерөнхийлөгч "Бид үйлдвэрлэгч, бүтээгч улс болох ёстой. Хүнсний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангаж чаддаг байх учиртай гэдгийг онцлов

     Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ хүний гараар бүтсэн ногоон гайхамшиг “Тужийн нарс”-нд шинэхэн тарьцуудыг суулган өөрийн хувь нэмрээ орууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллахдаа хаврын тариалалтын үйл явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, өөрийн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч "Бид үйлдвэрлэгч, бүтээгч улс болох ёстой. Хүнсний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангаж чаддаг байх учиртай. Монгол Улсыг хүнсээр хангахад гол үүрэгтэй аймаг бол Сэлэнгэ" гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн.

Үзсэн: 624

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)