Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Японы эзэн хааны цомыг долоо дахь удаа өргөлөө


Densmaa 2022-05-23 11:05

Түүний бэртэл гүйцэд эдгээгүй байсан ч Нацү башёд түрүүлэхээр зорьсон гэдгээ цом авахдаа ярьсан юм

     Японы сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна буюу их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы эзэн хааны цомыг долоо дахь удаа өргөлөө. Түүнтэй ижил 11 даваа, 3 унаатай явсан Таканошо сүүлийн өдөр өвдөг шороодсоноор Г.Ган-Эрдэнэ аваргын болзлоо хангасан. Тэрээр сүүлийн өдрийн барилдаанд нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлээд байсан Митакэүмиг ялсан. Өнгөрсөн гуравдугаар сард бэртлийн улмаас тэмцээнээ дуусгасан их аваргын хувьд энэ удаагийн тэмцээн өмнөхөөсөө удаан санагдсан аж. Түүний бэртэл гүйцэд эдгээгүй байсан ч Нацү башёд түрүүлэхээр зорьсон гэдгээ цом авахдаа ярьсан юм.

Үзсэн: 583

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна