Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон-2022”


Densmaa 2022-05-30 01:05

“Улаанбаатар марафон-2022” гүйлтэд 20 мянга гаруй хүн бүртгүүлж, тэдний дотор Монгол Улс болон гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцсон юм

    “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өнгөрсөн амралтын өдөр болж, түрүүлсэн болон эхний байруудад орсон тамирчдад шагналыг нь гардуулан өглөө. Эл өдөр нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн  сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон. Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2022” гүйлтэд 20 мянга гаруй хүн бүртгүүлж, тэдний дотор Монгол Улс болон  гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцсон юм. Эмэгтэйчүүдийн бүтэн марафонд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа  2:43:46-аар I байр бол эрэгтэйчүүдээс Кени Улсын бүтэн марафоны тамирчин Серой Андерсон Сайтоти 2:17:16:00  I байр эзэлсэн. Тэрээр Итали Улсын “Венис-2021” марафонд 2:12:21 секундийн амжилтаар алтан медаль хүртэж байв.  

 

Үзсэн: 619

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (47)