Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Цусаа бэлэглэх 88 дахь удаагийн өдөрлөг боллоо


Densmaa 2022-07-05 02:07

Манай улс одоогоор 8 алтан донор, 55 мөнгөн донор, 156 хүрэл донортой болоод байна

     Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэх 88 дахь удаагийн өдөрлөг боллоо. Манай улс цусны донорын дэлхий өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-нд тэмдэглэдэг. 2015 оноос хойш сар бүрийн 3-ны өдөр цусаа бэлэглэх өдөрлөгийг  зохион явуулж байна. Сайн дураар цусны донор болж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэн, цусаа хандивлагч доноруудын нас улам залуужиж байна. Монголын улаан загалмай нийгэмлэгээс 35 удаа цусаа бэлэглэсэн иргэнд “Хүндэт донор” цол олгодог.  Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын санаачилгаар 2016 оноос алт, мөнгө, хүрэл донорын шагналыг бий болгожээ. 70-аас дээш удаа цусаа өгвөл хүрэл донор, 100-аас дээш бол мөнгөн донор, 150-аас удаа цусаа хандивласан иргэн алтан донор болдог аж. Манай улс одоогоор 8 алтан донор, 55 мөнгөн донор, 156 хүрэл донортой болоод байна.

 

Үзсэн: 617

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (45)