Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган


Densmaa 2022-07-05 02:07

Хилийн чанадад суугаа монголчууд алс холоос эрдэм ном суран, арга технологи, бусад улс орны хөгжлийн сайхан зүйлүүдийг өөрийн бие, оюун ухаандаа шингээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй

     Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс амар амгалан, нээлттэй, олон тулгуурт гадаад харилцааг эрхэмлэн явуулдаг, бидний сонгож авсан ардчилал, хүний эрхийг дээдэлсэн төр, засаг, засаглалыг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг, дэмжиж тусалдаг, бид хамтарч ажилладаг, ардчилсан, ийм сайхан улс оронтой ард түмэн. Олон улсад энхийг сахиулж буй цэргүүдтэй уулзаж явахад тэд, манай эх орон шиг аз жаргалтай, амар амгалан, ардчилсан, эрх чөлөөтэй улс дэлхийд ховорхон юм гэдгийг сануулан хэлж байсныг дамжуулья. Тэд, “Бид хурдан гэртээ харихыг хүсэж байна, монголчууд бид бүгдээрээ ажлаа сайн хийцгээе. Эх орныхоо төлөө хүн бүр хүчин зүтгэцгээе. Ингэж байж улс орон маань хөгжинө” хэмээн хэлж ярьж захиж байсныг энд тэмдэглэн хэлье гэв. Тэрбээр, хилийн чанадад суугаа монголчууд алс холоос эрдэм ном суран, арга технологи, бусад улс орны хөгжлийн сайхан зүйлүүдийг өөрийн бие, оюун ухаандаа шингээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй хэмээн хүсэж, уриаллаа. Чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Дэлхийн монголчууд цогц үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Дэлхийн 87 улсад 175 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч, өөрсдийн чинь хүсэл эрмэлзэл, санаачилгаар эвлэлдэн нэгдэж, холбоо нийгэмлэг зэрэг 180-аад ТББ байгуулан үйл ажиллагаа явуулж буйг мэдээллээ. Гадаад орнуудад суугаа монгол иргэд эрх ашгаа хамгаалах, эх хэл, түүх, соёл, өв уламжлалаа хадгалах, өвлүүлэн суралцахад улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлов. Чуулганы үеэр дэлхийн 11 улсын 25 хотод нийт монгол 44 сургууль, цэцэрлэг, Хэл, соёлын төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн 16 улсад Монгол хэл, соёлын сургалтын 41 төв, БНСУ-д Монгол Улсын БШУЯ-ны зөвшөөрөлтэй нэг сургууль ажиллаж, 200 гаруй багш, 1400 гаруй суралцагч хилийн чанадад монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байна.

Үзсэн: 652

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна