Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Уулын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголд


Densmaa 2022-08-03 01:08

Гиннесийн олон дээд амжилтын эзэн энэ удаа Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх нийтдээ 2600 км замыг туулан Гиннесийн рекорд амжилт тогтоохоор төлөвлөжээ

     ХБНГУ-ын дэлхийн алдарт уулын дугуйчин Гийду Кунзе Монголд хийх дугуйн аяллынхаа талаар танилцууллаа. Гиннесийн олон дээд амжилтын эзэн энэ удаа Монгол орны баруун хязгаараас  зүүн хязгаар хүртэлх  нийтдээ 2600 км замыг туулан Гиннесийн рекорд амжилт  тогтоохоор төлөвлөжээ. Тэрээр өдөрт 350-400 км замыг 20 цаг орчим тасралтгүй дугуйгаар туулан 3-4 цаг унтаж амрана гэж зохион байгуулагчид сонирхуулж байна. Уг аяллыг санаачлагчдын нэг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён Маркус Лох энэхүү аялалд бүтэн 1 жилийн өмнөөс бэлтгэсэн болохоор энэ өдөр бидний хувьд маш чухал. Энэ бол үнэхээр хүнд даваа. Аялал эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, олон нийтэд мэдээлж, сурталчлах юм. Мөн МИАТ ХК-ийн нислэгүүдээр уг аяллын бичлэгийг гаргаж Монгол Улс болон Монголын аялал жуулчлалыг сурталчилж танилцуулна.

Үзсэн: 635

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна