Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Дурсгалын музей нээгдлээ


Densmaa 2022-08-05 11:08

“Энэ хэсэгхэн газар японы олон зуун олзлогсод газар шороо, чулууны ажил хийж Улаанбаатар хотын зам, барилгын ажилд бүх хүчээр дайчлагдан ажиллаж эхэлсэн түүхийг бид харж байна

   Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан япончуудын дурсгалын музей нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ. Нээлтэд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, уг музейг санаачлан үүсгэн байгуулсан иргэн С.Өлзийтогтох, ахмад дайчин Г.Чогсомжав, хорооны удирдлага, хоёр орны найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгч, иргэд оролцлоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлэхдээ, “Энэ хэсэгхэн газар японы олон зуун олзлогсод газар шороо, чулууны ажил хийж Улаанбаатар хотын зам, барилгын ажилд бүх хүчээр дайчлагдан ажиллаж эхэлсэн түүхийг бид харж байна. Тиймээс энэ нь гарцаагүй түүхийн дурсгалт газар болж байна" хэмээн онцолж, хоёр орны түүхтэй холбоотой энэ газрыг түүхийн дурсгал болгон олон жил хөөцөлдөж, босгож ирэн өнөөдөр олон нийтэд толилуулж буй С.Өлзийтогтох болон бусад хүмүүсийн хичээнгүй хөдөлмөр зүтгэлд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ онд тохиож буй Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан уг музейг нээж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болж байна гэдгийг Элчин сайд тодотгож, хоёр орны найрсаг харилцаа өнө мөнх үргэлжлэхийн ерөөл дэвшүүлэв.

Үзсэн: 968

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна