Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчиллаа


Densmaa 2022-08-15 12:08

“Монгол бол цөмийн зэвсэггүй бүс нутаг учраас айлчилж байгаа юм” гэж дэлхий дахинд онцлон зарлав

   Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй улс хэмээн зарласны 30 жилийн ой тохиож буй энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчлан ирж, “Монгол бол цөмийн зэвсэггүй бүс нутаг учраас айлчилж байгаа юм” гэж дэлхий дахинд онцлон зарлав. Энэ дэлхийн энх тайван байдалд сэв сууж, зарим улс гүрний харилцаа дайны хэмжээнд хүрсэн ийм цаг үед энхийг сахиж, зэвсэгт дайныг үл зөвшөөрөн, цөмийн зэвсгээс ангид улс гүрэн байхын нэр хүнд, үүрэг оролцоо өндөр юм гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Одоогоос 61 жилийн өмнө Монгол Улс Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахиулах дээд байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болсон юм. Өнөөдөр 190 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагад манай улс элсэн орохын тулд 1946 оноос 15 жил ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст 1961 онд 101 дэх гишүүн орон болж байсан түүхтэй. Энэ 8 дугаар сарын 8-11-ний хооронд болсон төрийн дээд түвшний айлчлалыг Монгол Улс оновчтой гадаад бодлого баримталж, голч зарчмаа алдахгүй явж ирсний нэг илэрхийлэл боллоо гэж улс төр судлаач, ажиглагчид дүгнэж байна. Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилсан дөрөв дэх удаагийнх нь энэ болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал төрийн тэргүүнүүдтэй хийх уулзалтаас гадна монгол ёс заншил, ахуй соёлтой танилцах, тусгайлан бэлтгэсэн тоглолт үзүүлбэр үзэж сонирхох гэх мэт хөтөлбөр нь түүнд ихээхэн сонирхолтой, таатай байсныг хэлж байлаа. 

Үзсэн: 520

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)