Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Алдарт дугуйчин Гийду Кунзе монголд


Densmaa 2022-08-15 12:08

Тэрээр нийт 2279 км замыг унадаг дугуйгаар 5 хоногт туулж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ

   ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн Бичигт боомт хүртэл нийт 2279 км замыг унадаг дугуйгаар 5 хоногт туулж,  дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ. Тэрбээр нийт дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байна. Түүний Монгол Улсад хийсэн аяллын зорилго нь зөвхөн спортын амжилт гаргахаас гадна манай улсын түүхэн ёс заншил, соёл уламжлал, ард иргэдийн амьдралын онцлог зэрэгтэй танилцаж, Монгол Улсыг дэлхийд дугуйн спортоор дамжуулан сурталчлах юм. Бүтэн нэг жилийн хугацаанд төлөвлөгдөж, амжилттай зохион байгуулагдсан энэхүү төслийн хүрээнд цугласан хандив болох 16 сая төгрөгийг “Мишээл хүүхдийн сан”-д хандивлаж, тус сангийн төлөөлөлд алдарт дугуйчин Гийду Кунзе өөрийн биеэр гардуулан өглөө.

Үзсэн: 637