Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Алтай Таван богд ууланд мөстлөгийн судалгаа хийж байна


Densmaa 2022-08-15 12:08

Потанины мөсөн голд мөсний нүх сүвжилтийн судалгааны цэг байгуулж нарны цацраг хэмжих автомат багаж болон цаг уурын автомат станц, нүх сүвжилт хэмжих автомат багажыг тус тус байршуулжээ

      Япон Улсын Нагоягийн их сургуулийн мөстлөг судлалын  судлаачид, Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мөстлөл судлалын салбар хамтран Алтай Таван богд ууланд мөстлөгийн судалгаа хийж байна. Уг судалгаа нь өндөр уулын бүсийн уур амьсгалын өөрчлөлт, мөстөл, мөсөн голын хайлалтыг судлах зорилготой. Судалгааны ажлын хүрээнд Потанины мөсөн голд мөсний нүх сүвжилтийн судалгааны цэг байгуулж нарны цацраг хэмжих автомат багаж болон цаг уурын автомат станц, нүх сүвжилт хэмжих автомат багажыг тус тус байршуулжээ. Мөн мөсний хуримтлалын бүсэд  20 м өрөмдлөг хийж мөсний гүний температурыг хэмжиж байна. Япон Улсын судлаачид ирэх намар дахин ирж судалгааны ажлаа үргэлжлүүлнэ. Ташрамд сануулахад, Алтай Таван богд уулын Потанины мөсөн голын мөсний зузаан, хайлалт, массын тэнцэл, хуримтлал, гулсалтын судалгааг 2003 оноос, тус голоос эх авсан голуудын горимын судалгааг 2006 оноос, өндөр уулын уур амьсгалын судалгааг 2007 оноос хийж эхэлсэн. Судлаачид, сүүлийн 44  жилийн хугацаанд Потанины мөсөн голын 2.9 км2 талбай бүхий мөс хайлж, голын үзүүр хэсгээс нь  618 м мөс хайлж богиноссон байна гэж дүгнэжээ.

Үзсэн: 559

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна